2024-04-05
103
Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх" тухай зарлиг, Монгол Улсын Их хурлаас "Монгол хэлний тухай" хуулийг 2015 онд, 2020 онд "Монгол бичгийн үндэсний хөтөлбөр 3"-ийг тус тус баталж, төрийн бүх албан хэргийг 2025 онд крилл, монгол хос бичигт, 2030 онд монгол бичигт бүрэн шилжүүлэхтэй холбогдуулан "Тунгаамал" уралдаант тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд нийт төр төсвийн байгууллага, иргэдийн төлөөлөл бүхий 6 баг 6 төрлөөр амжилттай оролцлоо. 1-р байр Ерөнхий боловсролын сургуулийн Яргуй, 2-р байр Эрүүл мэндийн төвийн Язгууртан, 3-р байр иргэдийн төлөөлөл Босоо бичигтэн баг тус тус шалгарлаа.