Анхдугаар хуралдааныг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5-д заасны дагуу шинээр сонгогдсон Төлөөлөгчдийн хамгийн ахмад төлөөлөгч М.Гантөмөр даргалан эхлүүллээ. Хуралдаанаар:
1. Сумын Сонгуулийн хороо сонгуулийн дүн танилцуулах
2. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай
3. Анхдугаар хуралдааны дэг батлах тухай
3. Анхдугаар хуралдааны тооллогын комисс байгуулах тухай
4. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай
5. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөл байгуулах тухай
6. Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг тус тус хэлэлцэн баталлаа.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 48 дугаар зүйлийн 48.1, 53 дугаар зүйлийн 53.1 дэх заалтыг тус тус үндэслэн сумын ИТХ-ын анхдугаар хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Хушаат сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Дамдинсүрэн овогтой Амаржаргалыг сонголоо.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 48 дугаар зүйлийн 48.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын ИТХ-ын анхдугаар хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Хушаат сумын Засаг даргаар Нацагдорж овогтой Захирахбаатарыг нэр дэвшүүлэн Сэлэнгэ аймгийн Засаг даргад санал болгохоор хэлэлцэн шийдвэрлэлээ.
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА


