Төрийн хошой соёрхолт их зохиолч Дашзэвэгийн Сэнгээгийн 100 насны ойд зориулан төрсөн нутаг Хушаат сумын төвд босгосон хүрэл хөшөөний нээлтийг хийлээ. Хөшөөний нээлтэд Д.Сэнгээгийн хүү С.Эрдэнэбилэг, ач хүү Э.Манлай, Хушаат сумын Нутгийн зөвлөлийн дарга Д.Занданхүү, сумын уугуул хэл шинжлэлийн ухааны доктор академич Болд, техникийн ухааны доктор академич Батмөнх, Монголын зохиолчдын хорооны гишүүн зохиолч Бөхийн Бааст, зохиолч Д.Зандраабайдий, сумын Засаг дарга Б.Атартулга, Д.Сэнгээгийн нэрэмжит дунд сургуулийн захирал Л.Оюун, уугуул, суугуул иргэдийн төлөөлөл оролцлоо. Д.Сэнгээгийн "Тагтаа" шүлгээр бүтээсэн "Тагтаа" дууг Төрийн соёрхолт дуурийн дуулаач Мөнхшүр дуулж их зохиолчийг хүндэтгэлээ.