СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУШААТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУШААТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

2017 оны 3-р улирлын мэдээ

2017-10-06


3-Р УЛИРЛЫН МЭДЭЭ

2017.09.18

 

        ОУ-ын худалдааны хорио цээрт “А” зэрэглэлийн гоц халдварт шүлхий өвчний эрсдэл өндөрсөж аймаг, сумын нутаг дэвсгэрийг хамарсан өвчний голомт бий болох эрсдлээс хамгаалах, мөн сумын бэлчээрийн  даац  2 дахин хэтэрсэн зэрэг нөхцөл байдал бий болсон тул “Малын  шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох” тухай №48 тоот тогтоолыг баталлаа.

Тогтоолтой холбогдуулан ХАА-н бодлогын хороо, ИТХ, Засаг дарга гэсэн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Артойлбо чиглэлд гадны аймаг сумаас тус сумын нутагт зөвшөөрөлгүй ирсэн мал бүхий өрх айлуудад ,түр намаржиж буй гадны сумын малчин өрхүүдэд сумын “Бэлчээр ашиглалтын  журам”-ын дагуу төлбөр ногдуулсан эсэх, бэлчээр чөлөөлөх мэдэгдэл хүргүүлэх, сумын 2017 оны “ Газар зохион байгуулалтын  төлөвлөгөө”-нд тусгагдсан зөвшөөрөлгүй баригдаж буй өвөлжөөг татан буулгах ажлыг зохион байгуулж ажиллахыг Засаг дарга Б.Атартулгад үүрэг болгов.

 

ХАА бодлогын хорооны гишүүд Засаг дарга,ИТХ нар хамтарсан хяналт шалгалтыг хийж зөвшөөрөлгүй намаржиж буй гадны малчдаар орж зохих журмын дагуу үүрэг өглөө.

Мөн үзлэг шалгалтын үеэр зөвшөөрөлгүй ургамал түүж байсан  иргэнээс ургамлыг хураан авч зохих журмын дагуу арга хэмжээ авлаа.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3342
2180 / 65%
697 / 21%
227 / 7%
238 / 7%