МУЗЗНТУдирдлагын тухай хуульд заасан эрх үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, хурлын үйл ажиллагааг тогтмолжуулан үр нөлөөг сайжруулах, Тэргүүлэгчдийн хуралдааныг сар бүр зохион байгуулж тулгамдсан асуудлаа шийдвэрлэж байх,төлөөлөгчдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх,бодлогын хорооны ажлыг идэвхжүүлэх зэрэг зорилтыг тавин ажиллаж байна.
1-р улиралд 3 удаагийн Тэргүүлэгчдийн хуралдааныг хийж уг хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн батлав.
¾ 2017оны хэрэглээний болон түлээний мод бэлтгэх хэмжээг тогтоох тухай./ Ахуйн хэрэглээний зориулалтаар бэлтгэх модны хэмжээ 1500 куб 3 түлээнд 1900м3/
¾ Сумын ИТХ-ын 2017 оны ажлын төлөвлөгөөг батлах тухай
¾ Гэмт хэргээс ХУССалбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн,2017 оны ажлын төлөвлөгөөг батлах тухай
¾ Сумын 30 жилийн ойг тохиолдуулан Төрийн дээд одон медаль болон салбарын шагналд иргэдийг тодорхойлох тухай
¾ Алдарт эхийн одонд тодорхойлох тухай
20 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн хэсэг,сурталчилгааны самбар ухуулах хуудас байршуулах байршлыг тогтоох тухай
¾ Төлөөллийн байгууллагыг чадавхжуулалт сургалт
УИХ,Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “МУ дахь төлөөллийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь “ төслийн хүрээнд ИТХ-д шинээр сонгогдсон төлөөлөгчдийн суурь сургалт Сэлэнгэ аймагт 2017.02.13-20-ны өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд манай сумаас 12төлөөлөгч,хурлын нарийн бичгийн даргын хамт сургалтанд хамрагдлаа. Сургалтаар Нутгийн өөрөө удирдах байгууллагын талаарх ойлголт, эрх зүйн үндэс, Хурлын үйл ажиллагаа, хуралдаан явуулах дэг, Орон нутгийн төсвийн талаарх ойлголт, түүнийг батлах, хэрэгжилтийг хянахад Хурлын байгууллагын эрх үүрэг, Байгаль орчин газрын харилцаанд ИТХ-аас анхаарвал зохих асуудлууд, Хурлын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хэрхэн хангах талаарх Төлөөлөгчдийн үйл ажиллагаанд чухал нөлөөтэй асуудлаар хууль эрхийн болон арга зүйн мэдлэг, мэдээлэл өгөгдлөө.
ХАСХОМ- “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг”-ийг ИТХ-ын 15 төлөөлөгчөөс хүлээн авч 02 дугаар сарын 15 ны дотор шинэчлэн бүртгэсэн ба тайлан мэдээг хугацаанд нь хүргэж журмын дагуу хадгалж байна.
Улаан Загалмай – 2017.01.16-ны өдөр Сэлэнгэ аймгийн УЗ-н хорооны дарга Б.Түвшинжаргал Хушаат сумын удирдлагуудтай уулзан УЗ-н анхан шатны хороонд чиглэл өгч, 1,2-р багийн иргэд малчид,төсөвт байгууллагын ажилчдын төлөөлөлд ОУ-ын УЗ-н байгууллага болон МУ-ын Улаан Загалмайн үүсэл хөгжил, эрхэмлэл дүрмийн зохион байгууллаа.Олон Улсын Улаан Загалмай,улаан Хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос МУЗН-тэй хамтран зохион байгуулж буй өвөлжилт хүндэрсэн сумдын малчдад үзүүлэх “Бэлэн мөнгөний тусламж”-ийн хөтөлбөрийг сумдын ИТХ-ын улаан загалмайн анхан шатны хороо болон сайн дурын идэвхтэн Д.Өнөржаргал Ж.Ганцэцэг нартай хамтран амжилттай хэрэгжүүллээ.Зохион байгуулагч байгууллагын зүгээс тавигдсан шаардлагын дагуу хонин толгойд шилжүүлснээр 200-гаас доош малтай ,өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй 1 гишүүнтэй гэх мэт шалгуур үзүүлэлтийн аль нэгийг хангаж буй 19 малчин өрхийг хамруулж, өрх тус бүрт 245000төгрөг буюу нийт 4655000төгрөгийн бэлэн мөнгөний тусламж олгогдлоо
Үндсэн хуулийн 25жилийн ой-г тохиолдуулан “ Шатрын тэмцээнийг “ сумын иргэдийн дунд зохион байгуулж ИТХТэргүүлэгч Д.Амаржаргал тэмцээний шагналын 50.0 мянган төгрөгөөр ивээн тэтгэв.
Гадаад хэлний бага олимпиад- 4 дэх жилдээ уламжлал болон зохиогдож байгаа Сэлэнгэ аймгийн Орхон бүсийн ИТХ-ын нэрэмжит “Гадаад хэлний бага олимпиад” шилжин явах цомын дагуу Сант суманд амжилттай зохион байгуулагдлаа.Хушаат сумын ЕББДСургуулийн багш Л.Отгонбаяр, Д.Ууганбаяр нар 8 сурагчийн хамт оролцсон бөгөөд 8-р ангийн сурагч Ц.Цэлмэг Орос хэлээр амжилттай оролцож 1-р байр Алтан медаль,Л.Отгонбаяр багш 3-р байр эзэлж Хүрэл медалиар тус тус шагнагдлаа.Уг тэмцээний оролцооны зардалд Хушаат сумын ИТХ-ын тэргүүлэгч Ч.Пүрэвсүрэн 100,0мян.төг-ийн санхүүгийн дэмжлэг үзүүлэв.