СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУШААТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУШААТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Хоршоог хөгжүүлэх сангаас 2026 онд олгох зээлийн тэргүүлэх чиглэл, зээлийн дээд хэмжээг тогтоох тухай

Огноо: 2026-02-11 Дугаар:12 Нээгдсэн:9

Хоршоог хөгжүүлэх сангаас 2026 онд олгох

зээлийн тэргүүлэх чиглэл, зээлийн

дээд хэмжээг тогтоох тухай

 

          Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.18 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Хоршооны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.2.1, 43.2.3 дахь заалт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн А/361 тоот тушаалын 2 дугаар зүйлийн 2.10, 2.11, 3 дугаар зүйлийн 3.3.1, 3.3.4 заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.    Хоршоог хөгжүүлэх сангаас 2026 онд олгох зээлийн салбар чиглэлийг:

1.1.       Мал төхөөрөх үйлдвэр, цех,

1.2.       Хог хаягдал ангилан ялгах үйлдвэрлэл,

1.3.       Мод, модон эдлэл үйлдвэрлэл,

1.4.       Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл,

1.5.       Авто засвар, угаалга,

1.6.       Эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх,

1.7.       Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл,

1.8.       Хүнсний ногоо, жимс жимсгэнэ боловсруулах үйлдвэрлэл,

1.9.       Ахуй үйлчилгээ,

1.10.    Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл,

1.11.    Бетон, блок, элит хашаа үйлдвэрлэл чиглэлээр баталсугай.

             2. Хоршоог хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах хорооны шалгаруулсан төслийг 2026 оны санхүүгийн жилд санхүүжүүлэх төслийн дээд хэмжээг 20 - 100 сая хүртэл төгрөгөөр баталсугай.

             3. Тухайн санхүүгийн жилийн зээлийн хүүг жилийн 3.0 хувиар, хугацааг 60 хүртэл сараар тогтоосугай.

             4. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар тоот тогтоолыг хүчингүй болгосугай.

 

 

 

                                    ДАРГА                                   Д.АМАРЖАРГАЛ

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10250
8475 / 83%
1089 / 11%
332 / 3%
354 / 3%