СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУШААТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУШААТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Хоршоог хөгжүүлэх сангийн 2026 оны төсөв батлах, төсөл хүлээн авах товын тогтоох тухай

Огноо: 2026-02-11 Дугаар:11 Нээгдсэн:2

Хоршоог хөгжүүлэх сангийн 2026 оны төсөв батлах,

төсөл хүлээн авах товыг тогтоох тухай

 

          Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.18 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Хоршооны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.2.1, 43.2.3, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн А/361 тоот тушаалын 2 дугаар зүйлийн 2.7, 2.10, 2.11,  3 дугаар зүйлийн 3.3.1 заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

             1. Хоршоог хөгжүүлэх сангийн эхний үлдэгдэл 170,496,190 төгрөг, эргэн төлөлтийн үндсэн зээлийн орлогыг 34,456,799 төгрөг, 204,952,989  төгрөгөөр тогтоосугай.

             2. Хоршоог хөгжүүлэх сангийн 2026 оны зарлага 204,952,989 тогтоосугай.

             3.Төсөл хүлээн авах хугацааг 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2026 оны 05 дугаар сарын 01-ны өдөр хүртэл тогтоосугай.

            4. Төсөл сонгон шалгаруулах хороонд ирсэн төслийг сайтар хянан үзэж, төслийн сонгон шалгаруулалтыг ил тод явуулах, газар дээр нь баталгаажуулж эрсдэл нөхцөлийг тооцоолон шаардлага хангасан нөхцөлд дээрх чиглэлийг баримтлан олгох, цахим мэдээллийн сувгаар олон нийтэд хүргэхийг хорооны дарга (О.Цогбаяр)-д, төслийн санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллахыг хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих  зөвлөлийн дарга (Д.Батмягмар)-д даалгасугай.

          5. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 09 тоот тогтоолыг хүчингүй болгосугай.

 

 

 

                                    ДАРГА                                               Д.АМАРЖАРГАЛ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10250
8475 / 83%
1089 / 11%
332 / 3%
354 / 3%