Хамтарсан багийн бүрэлдэхүүнийг
шинэчлэн батлах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.18 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2017 оны А/173/А/251/А/380 Журам батлах тухай тушаалын 1-р хавсралтын 2.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Сумын “Хамтарсан баг”-ийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.
Ахлагч – Засаг дарга
Нарийн бичгийн дарга – Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн
Гишүүд: Ерөнхий боловсролын сургуулийн захирал
Цэцэрлэгийн эрхлэгч
Эрүүл мэндийн төвийн эрхлэгч
Сургуулийн нийгмийн ажилтан
Эрүүл мэндийн нийгмийн ажилтан (Нийгмийн эрүүл мэнд хариуцсан эмч)
Халамжийн нийгмийн ажилтан
Хууль эрхзүйн мэргэжилтэн
Хэсгийн төлөөлөгч
1-р багийн Засаг дарга
2-р багийн Засаг дарга
Хүүхдийн элч
2.Үйл ажиллагааны тайланг хагас, бүтэн жилээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тайлагнаж ажиллахыг хамтарсан багийн ахлагч (Н.Захирахбаатар)-т даалгасугай.
3. Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Ж.Алтанцэцэг)-т үүрэг болгосугай.
ДАРГА Д.АМАРЖАРГАЛ
