СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУШААТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУШААТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

Огноо: 2026-02-11 Дугаар:09 Нээгдсэн:22

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг

зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг

шинэчлэн батлах тухай

       

           Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.18 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.1, 14.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсугай. Үүнд:

1. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга – дарга

2. Сумын Засаг дарга – орлогч дарга

3. ИТХ-ын нарийн бичгийн дарга – нарийн бичгийн дарга

4. Хэсгийн төлөөлөгч

5. Ерөнхий боловсролын сургуулийн захирал

6. Эрүүл мэндийн төвийн дарга

7. ЗДТГ-ын нийгмийн бодлогын мэргэжилтэн

8. ЗДТГ-ын хууль, эрх зүйн мэргэжилтэн

9. Байгаль орчны хяналтын Улсын байцаагч

10. Соёлын төвийн эрхлэгч

11. Цэцэрлэгийн эрхлэгч

12. Сумын цагдаа

13. Сургуулийн нийгмийн ажилтан

14. Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан

2. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга (Ж.Алтанцэцэг)-д үүрэг болгосугай.

 

 

 

ДАРГА                                   Д.АМАРЖАРГАЛ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10250
8475 / 83%
1089 / 11%
332 / 3%
354 / 3%