Бодлогын хорооны бүрэлдэхүүнийг
шинэчлэн батлах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3 дахь заалт, 45 дугаар зүйлийн 45.2, 45.5, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх бодлогын хорооны бүрэлдэхүүнийг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2. Бодлогын хорооны үйл ажиллагааг идэвхижүүлж мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллахыг иргэлийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Ж.Алтанцэцэг)-т даалгасугай.
3. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 08 тоот тогтоолын нэгдүгээр хавсралтыг хүчингүйд тооцсугай.
ДАРГА Д.АМАРЖАРГАЛ
