Ажлын хэсэг байгуулах тухай
2027 онд тохиох сумын 40 жилийн ойг угтсан бэлтгэл ажил хангах ажлын хэсэг байгуулах тухай болон ой угтсан бүтээлч ажлын төлөвлөгөөний саналыг сумын Засаг даргын танилцуулснаар хэлэлцээд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Сумын 40 жилийн ойн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг, бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
2.Ажлын хэсгийн ажил үүргийн хуваарийг тодорхойлж, бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөний дагуу удирдан зохион байгуулж хариуцлагатай ажиллахыг сумын Засаг дарга (Н.Захирахбаатар)-т үүрэг болгосугай.
3.Сумынхаа өнгө төрхийг шинэчилж, амьдрах орчноо сайжруулах ой угтсан бүтээлч ажилд иргэн, аж ахуйн нэгж, албан байгууллага бүр хувь нэмрээ оруулж, идэвх санаачлагатай ажиллахыг сумын нийт иргэдэд уриалсугай.
ДАРГА Д.АМАРЖАРГАЛ
