СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУШААТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУШААТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Ойн сан эзэмшүүлэх тухай /Од Баян Хан ХХК/

Огноо: 2026-02-11 Дугаар:05 Нээгдсэн:28

Ойн сан эзэмшүүлэх тухай

 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.18 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4 дэх заалт, Мөнхтолгой багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 04 тоот тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын Мөнхтолгой 2 дугаар багт Ар тойлбо гэх газрын Тойлбын давааны хилийн цэсийн шонгоос Сант сумын хилийн цэс Баянзүрх уул (1535,5), Баянзүрх уулаас чанх хойш татан Дунд Тойлбо уулын хяр, Баавгайтын амны эх Урд өндөр уул, Хойд өндөр уулын цагаан энгэр хүртэл 98, 101, 102 дугаар хэсэглэлд хамаарах 2007 га ойн санг Од Баянхан ХХК-д эзэмшүүлсүгэй.

2.Од Баянхан ХХК-ний ойн сангийн хилийн цэсийг тогтоон хүлээлгэн өгч, ойн нөөцийг зүй зохистой ашиглах, байгалийн баялаг хамгаалах, нөхөн сэргээх, гэрээ байгуулж, жил бүр дүгнэн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнахыг сумын Засаг дарга (Н.Захирахбаатар)-т даалгасугай.

3.Ойн хэвийн ургалтыг хангах, хамгаалах нөхөн сэргээх ажлыг хууль тогтоомжид заасан технологийн дагуу гүйцэтгэн ойн менежментийн төлөвлөгөө хэрэгжүүлж ажиллахыг Од Баянхан ХХК-ний захирал (Ж.Бүрэнбат)-д үүрэг болгосугай.

 

 

 

                        ДАРГА                                               Д.АМАРЖАРГАЛ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10250
8475 / 83%
1089 / 11%
332 / 3%
354 / 3%