СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУШААТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУШААТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

2026 онд ахуйн зориулалттай хэрэглээний мод, түлээ бэлтгэх хуваарийг батлах тухай

Огноо: 2026-02-11 Дугаар:03 Нээгдсэн:22

2026 онд ахуйн зориулалтай хэрэглээний мод,

түлээ бэлтгэх хуваарийг батлах тухай

 

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35.1.18 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Ойн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь заалт, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны “Ойгоос 2026 онд бэлтгэх модны дээд хязгаар батлах тухай” А/581 дүгээр тушаал, Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “2026 онд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалттай хэрэглээний мод, түлээ бэлтгэх хуваарийг батлах тухай” 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 55 тоот тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.2026 онд бэлтгэх модны хэмжээг ахуйн хэрэгцээнд 162 м3, түлээнд  1652 м3, нийт 1794 м3, ойжуулах талбайг 2 га байхаар тогтоосугай.

2.Сумын нутаг дэвсгэрээс 2026 онд ойгоос бэлтгэх модны огтлолтын төрлөөр тогтоосон дээд хязгаарыг нэгдүгээр хавсралтаар баталсугай.

3.Тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ойн мэргэжлийн байгууллагуудад үйлдвэрлэлийн огтлолтын эрх байхгүй тул үйлдвэрлэлийн огтлолтын 607 м3 шинэс модыг хасаж, 2026 онд ойгоос бэлтгэх модны огтлолтын төрлөөр тогтоосон дээд хязгаарыг нэгдүгээр хавсралтаар баталсугай.

4.2026 онд сумын нутаг дэвсгэрээс  ойн мэргэжлийн байгуулага, иргэдэд бэлтгэх модны хуваарилалт, хэмжээ, зориулалтыг хоёрдугаар хавсралтаар, мэргэжлийн байгууллагын ойжуулах талбайн хэмжээг гуравдугаар хавсралтаар тус тус  баталсугай.

5.Хэрэглээний мод бэлтгэлээс гарсан мод, модон материалын 50-иас доошгүй хувийг орон нутгийн ард иргэдэд хөнгөлөлттэй үнээр нийлүүлэхийг аж ахуйн нэгжийн захирал нарт даалгасугай.

6.Мод бэлтгэх, тээвэрлэх үйл ажиллагаанд хяналт шалгалтыг тогтмол хийлгэж, Ойн тухай хууль болон мод бэлтгэх үйл ажиллагааны дүрэм журам зааврыг чанд мөрдүүлж ажиллахыг сумын Засаг дарга (Н.Захирахбаатар), Байгаль орчны хяналтын улсын байцаагч (Б.Наранжаргал) нарт үүрэг болгосугай.

 

 

 

ДАРГА                                          Д.АМАРЖАРГАЛ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10250
8475 / 83%
1089 / 11%
332 / 3%
354 / 3%