Хушаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Монголын үг урлаачдын нийгэмлэгийн доктор, лектор Чилаг урьж ард иргэд, хүүхэд залуучуудад сэтгэлзүйн боловсрол олгох зорилгоор 2025 оны 02 сарын 17-ны өдөр "АМЬДРАЛЫН ҮНЭ ЦЭНЭ" сэдэвтэй лекцийг уншив.
Тус лекцэд ЕБС-ийн 159 сурагч, 100 гаруй иргэд хамрагдаж оюундаа том хөрөнгө оруулсан сайхан өдрийг өнгөрөөлөө.
ЛЕКТОР ЧИЛА: "Хүний сэтгэл гэдэг хамгийн сайхан зүйл"
Том хүн гэлтгүй хүүхдэд ч олон асуудал бий. Хүн болгоны цаана зовлон, жаргал нуугдаж байгааг хэн ч мэдэхгүй тиймээс өнгөц дүгнэхээ азнаж О.ДАШБАЛБАР яруу найрагчийн хэлснээр "АМЬДАДАА БИЕ БИЕНЭЭ ХАЙРЛА"-ж хүндэлж, энэрэхийг санууллаа.