СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУШААТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУШААТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Ээлжит 2 дугаар хуралдаан хуралдлаа.

2024-11-18

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2 дугаар хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:
✅1. ИТХ-ын нийтлэг дэг, бодлогын хороодын бүрэлдэхүүн, ажиллах чиглэлийг баталлаа.
1.1. Хөдөө аж ахуй, байгаль орчины бодлогын хороонд
Даргаар Б.Пүрэвсүрэн, гишүүд М.Жаргал, Б.Баярсайхан, Э.Тамир, Ч.Пүрэвсүрэн, С.Мөнхбат, С.Сүхдаваа, Г.Батдорж, Д.Батмягмар,
1.2. Төсөв, санхүүгийн бодлогын хороонд
Даргаар М.Мөнхжаргал, гишүүд М.Гантөмөр, С.Сүхдаваа, Н.Оюунпүрэв, Г.Мөнх-Эрдэнэ, Д.Өлзийбаяр, Д.Майцэцэг,
1.3. Нийгмийн бодлогын хороонд
Даргаар Т.Энхтүвшин, гишүүд: Д.Майцэцэг, Ц.Батзаяа, Д.Өлзийбаяр, Д.Урангоо, Д.Батмягмар, Г.Батдорж,
1.4. Хууль хяналт, өргөдлийн бодлогын хороонд
Даргаар М.Жаргал, гишүүд Т.Энхтүвшин, М.Сэргэлэн, Д.Урангоо, Ц.Батзаяа, С.Мөнхбат, Б.Атартулга, Г.Мөнх-Эрдэнэ, Б.Баярсайхан, Д.Амаржаргал,
1.5. Дэд бүтэц, эдийн засгийн бодлогын хороонд
Даргаар Б.Атартулга, гишүүд Б.Пүрэвсүрэн, Н.Оюунпүрэв, М.Мөнхжаргал, Ч.Пүрэвсүрэн, М.Сэргэлэн, М.Гантөмөр, Э.Тамир, Д.Амаржаргал
✅2. Сумын өмч хамгаалах зөвлөлийн 2023-2024 оны тайлан, нэмэгдсэн хөрөнгийн бүртгэл, ашиглалт, хамгаалалт, бүртгэлээс хассан эд хөрөнгийн тухай мэдээллийг сонсож өмч хамгаалах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн томилох, цаашид орон нутгийн өмч хөрөнгийн ашиглалт, хамгаалалтанд тавих хяналтаа сайжруулан ажиллахыг Засаг даргад даалгав.
✅3. Үндсэн хөрөнгө акталж, данснаас хасах тухай
ЕБС-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 43,388,144 төгрөгийн тоног төхөөрөмж, 31,537,971 төгрөгийн тавилга эд хогшил нийт 74,926,115 төгрөг, 1-р цэцэрлэгийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 2,764,000 төгрөгийн тавилга, эд хошгил, ЭМТ-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 5,873,050 төгрөгийн тоног төхөөрөмж, 725,000 төгрөгийн тавилга нийт 6,598,050 төгрөг, ИТХ-ын 512,768 төгрөгийн тавилга, эд хогшил зэрэг нь ашиглалтын хугацаа дуусаж, сэргээн засварлах боломжгүй болсон тул акталж данснаас хасах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж ажиллахыг сумын өмч хамгаалах зөвлөлд даалгалаа.
✅4. Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах тухай
Байгалийн унаган төрх, экологийн тэнцлийг хангах, байгаль, түүхийн өв соёлыг хамгаалах зорилгоор байгалийн бүс бүслүүрийн үндсэн хэв шинжийг төлөөлсөн онцгой ач холбогдол бүхий "Ар сэвд могойн эх"-ийг (780 га) байгалийн нөөц газраар орон нутгийн тусгай хамгаалалтанд авахаар шийдвэрлэсэн.
✅5. Хүйтэн сэрүүний улирал эхэлсэнтэй холбогдуулан сумын өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөө, түүний биелэлтийн талаар мэдээллийг сонслоо.
АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%