СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУШААТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУШААТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Хүмүүнлэгийн өдрийн арга хэмжээ

2017-09-27

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын УЗАШХ-оос 2017.05.08-ны өдөр Улаан загалмайчдын баярыг тэмдэглэн өнгөрүүлэх, сайн үйлсийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор "ХҮМҮҮНЛЭГИЙН ӨДӨР"  арга хэмжээг сумын Соёлын төвд зохион байгуулж ажиллаа.
Хүмүүнлэгийн өдрийн арга хэмжээний хүрээнд:
  • Сумын УЗАШХ-оос 14 хоногийн "Сайн үйлс" хандивын аяныг зарлаж нээлтээ хийлээ. Энэхүү аяны хандивыг 100,000 хүн тутамд 1 тохиолддог Мэдрэлийн эсийн хорт хавдар оноштой Солонгос улсад эмчлүүлж буй бяцхан хүү Б.Тэмүүлэн болон Энэтхэг улсад зүрхний хүнд хагалгаанд орж буй бяцхан охин П.Отгонбаяр нарын эмчилгээнд зориулах юм.Хандивын хайрцгийн аяллыг Даагат 1-р багаар эхлүүлж багийн ИНХ-ын дарга Ч.Ягаанд хүлээлгэн өглөө.
  • Д.Сэнгээгийн нэрэмжит ЕББДС-ийн 3,4-р ангийн сурагчид анги хамт олноороо " Өсвөрийн улаан загалмай"-н  гишүүний татвараа өгч хүмүүнлэгийн үйлст хувь нэмрээ орууллаа.
  • Хушаат сумын Даагат багийн иргэн О.Пунцагын орон гэр ахуйн түймэрт өртөж гэр орон,бичиг баримт бүх зүйлс нь шатаж үрэгдсэн бөгөөд өдөрлөгийн үеэр Сэлэнгэ аймгийн УЗХ-оос ирүүлсэн хөнжил гудас,ахуйн хэрэгцээний эд материалын тусламжийн зүйлсийг АШХ-ны дарга, нарийн бичиг нар О.Пунцагт хүлээлгэн өглөө.
  • Хүмүүнлэгийн үйлсэд манлайлан оролцож хамтран ажилладаг гишүүн байгууллага болох сумын төр төсвийн байгууллагуудад Аймгийн УЗХ-ны "Улаан загалмайч хүмүүнлэг байгууллага" өргөмжлөлийг анхан шатны хорооны дарга Г.Батцэцэг гардуулж өглөө.
Хүмүүнлэгийн өдрийн арга хэмжээг УЗ-н гишүүн байгууллага Соёлын төвийн хамт олон, сайн дурын идэвхтэн ЗДТГ-н ХЭЗМ Д.Өнөржаргал, номын санч Ж.Ганцэцэг нар АШХ-той хамтран зохион байгууллаа.
Өдөрлөгийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн УЗ-н гишүүд дэмжигчиддээ Соёлын төвийн хөгжмийн багш Б.Алтаншагай болон дууны дугуйлангийн сурагчдын "Квартет" хамтлаг ,бүжгийн багш П.Энхчимэг болон бүжгийн дугуйлангийн сурагчид урлагын тоглолтоор бэлэг барьлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%