О.Бат-очир нь энэ хугацаанд аймгийн
ИТХ-ын төлөөлөгчөөр 8 жил, сумын ИТХ-ын төлөөлөгчөөр 24 жил дараалан сонгогдон
ажиллаж байна. Улсад 30 жил ажиллах
хугацаандаа “ХАА-н тэргүүний ажилтан”
цол тэмдэг, Хөдөлмөрийн хүндэт медаль, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн
ойн медаль, Ардын Хувьсгалын 80,90 жилийн ойн медалиар шагнагдсан.
1993 онд сумынхаа наадамд барилдан түрүүлж
сумын заан авсан. Сумандаа түрүүлж бөхийн байнд авсан даагаараа азарга тавьж
адуутай болон сумынхаа наадамд 20 гаруй айраг, түрүү авч 2013 онд “Сумын алдарт
уяач” цол хүртсэн.
2013 онд Геннист монгол морины уралдааныг
бүртгүүлэх хурдан морины уралдаанд “Соёмбо хул” алдарт хул мориороо уралдаж
4249 мориноос 27-д, хангайн бүсийн 513
мориноос 3-т давхиулж сэлэнгэ аймгаасаа Геннист морь айрагдуулсан цорын ганц
уяач болсон. Их насны мориороо дархан
уул аймгийн баяр наадамд аман хүзүү, Сэлэнгэ аймгийн баяр наадамд айргийг 3-т, Цагааннуурын “Буган
халиун”-ы нэрэмжит бүсийн уралдаан, Хүдэр сумын 40 жилийн ой, Шаамар сумын 90
жилийн ойд тус тус түрүүлгэсэн амжилтаараа 2015 оны босгон дээр аймгийн “Алдарт уяач” цол тэмдэгээр
шагнагдсан.