СЭЛЭНГЭ АЙМАГ ХУШААТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГААР АЖИЛЛАЖ БАЙГАА ПҮРЭВ ОВОГТОЙ АРИУНААГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Пүрэв овогтой Ариунаа нь 1968 .онд Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн . 1976-1986 онд Сэлэнгэ аймаг Сант сумын 10 жилийн 10-р ангийг дүүргэж төгссөн. 2001-2004 онд БХИС-ыг ТЗУдирдлага мэргэжлээр төгссөн, дээд боловсролтой. Одоо Сэлэнгэ аймгийн Хушаат сумын ИТХ-ын нарийн бичгийн даргын албан тушаалд ажиллаж байна. Ам бүл 6 нөхөр ,хүүхдүүдийн хамт амьдарч байна. Анхны ажлын гараагаа 1987.04-р сард Сэлэнгэ аймаг Энхтал САА-н 3-р бригадын тоо бүртгэгч хийж эхэлсэн. 1987 оны 8 сард Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Бичиг хэрэг, архив 10 хурууны бичээчийн курс 3 сар суралцан төгсөөд 1987-11 сард Сэлэнгэ аймаг Хушаат сумын бичиг хэрэг,архив,бичээчээр орж ажилласан. 1997 онд Сумын Соёл олон түмний байцаагч, 2002 оноос 2004 онд Улаанбаатар хотын БХИС-ын Төрийн захиргааны Удирдлага мэргэжлээр суралцан төгссөн. 2004 онд ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон 2004-11-11 ны өдрөөс 2005 оны 3 сар хүртэл Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд ажилласан. 2006-2008 он хүртэл Сумын Соёлын төвийн эрхлэгч, 2010 оны 01 сараас Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын ажлыг хийж байна.