Сумын Иргэдийн
Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсанд саатан морилж буй танд энэ өдрийн мэндийг
дэвшүүлье.
Мэдээллийн эрин зуунд Хушаатчууд та бүхэндээ үйл
ажиллагааныхаа мэдээллийг тогтмол хүргэж, Хурлын байгууллагын ил тод байдлыг
хангахад ИТХ-ын өөрийн цахим хуудас чухал үүрэг гүйцэтгэх учиртай. Та бүхэн сумын
ИТХ-ын цахим хуудсанд цаг гарган саатаж, санаа оноогоо нэмэрлэснээр орон
нутгийн маань хөгжлийн зам хурдсаж, та бидний хамтын ажиллагаа улам бэхжинэ
гэдэгт итгэлтэй байна.
Нутгийн өөрөө удирдах ёсны
байгууллага болон төрийн захиргааны байгууллагууд маань 2017 онд “Хамтын
зүтгэлээр эх нутгаа хөгжүүлье” уриан дор
нэгдэж Засгийн газрын мөрийн хөтөлбөр
болон Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг үйл ажиллагаандаа нягт
уялдуулан,аливаа ажлыг нийтийн эрх ашгийн төлөө иргэдтэйгээ хамтран шийдвэр
гарган хэрэгжүүлэх зарчмыг баримтлан ажиллах болно.
Алтан унжлагат хэмээх гал
тахиа жилд шинээр үүсгэн байгуулагдсан Хушаат сумын 30 жилийн ой тохиож байна.
Ойгоо угтан хүн бүр, айл өрх
бүр, албан байгууллага бүр өмнөө тавьсан зорилго зорилтоо биелүүлсэн, амжилтаа
ахиулсан , сайхан жил болох болтугай хэмээн
Хушаатчууддаа эрүүл энх, сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Сэлэнгэ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Батцэцэг